Одоогийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Малчин, Тэс, Баруунтуруун, Хяргас сумдын нийт, Давст, Зүүнхангай сумдын хойд хэсгээр Өндөрхангай,Улаангом, Цагаанхайрхан сумынхойд, Зүүнговь, Сагил, Түргэн, Тариалан сумын зарим нутгаар 10-29см зузаан, 0,12-0,37 г/см3 нягтарч хатуурсан цастай байна. Цас, зудын байдлыг Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлсэн дүнгээс үзэхэд 5 сум цагаан зудтай, 6 сум зудархуу байна.
Зундаа гантай байсан, одоогоор цас, зудтай байгаа дээрх аймаг, сумдын нутгаар өвс тэжээл дутагдах, мал турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх, мал хорогдох зэргээр мал хаваржилтынбайдал хүндрэлтэй байна.
3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Харин орох хур тунадасны хэмжээ нь нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй .Мөн сарын эхэнд хүйтэн, сарын дунд үеэс нутгийн өмнөд хэсгээр үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, зарим газраар жиндүү хүйтэн байх, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчнышинжилгээний газар
Хөдөө аж ахуйн цаг уурын салбар
Хөдөө аж ахуйн цаг уурын салбар