Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН” САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА

2018-04-02

      Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ний өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2012 оноос эхлэн жил бүрийн 4-р сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” сарын аян болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны сарын аяныг “Аюулгүй ажлын байр, ялангуяа хүүхэд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах” уриан дор аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

       Аяны хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:

ХАБЭА-н зөвлөлөөс хүргүүлэх гарын авлага материалыг ажил олгогч болон ажилтнуудад тарааж хүргүүлэх

Хүүхэд залуучуудад ХАБЭА-н мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сурталчлах

Эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлийг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага, хамт олны туршлагыг олон нийтэд түгээх гэх мэтчилэн олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%