Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж 40-65
насны иргэдийг элэгний В, С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан.
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь шатанд 18-39
насны иргэд болон 2017 онд шинжилгээнд хамрагдаж чадаагүй 40-65 насны ЭМД-аа
төлөөгүй 6790 иргэдийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулна.
Хөтөлбөрийн нээлтэд өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд, НЭ-ийн тасгийн эмч нар оролцож иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.