Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаярын санаачлагаар БТСГ-аас "Хаврын
тэргүүн цом-2018" гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 12 багийн тамирчид 2 өдрийн турш Спортын
ордонд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Увс нуур клуб
2-р байр: Цагдаагийн газрын "Цагдаа" баг
3-р байр: Баруунтуруун сумын өсвөрийн баг тамирчид шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд
1-р байр: ЕБ-ын цогцолбор 1-р сургуулийн 1-р баг
2-р байр: Нэгдсэн эмнэлгийн баг
3-р байр: Аймгийн Волейболын холбооны баг тус тус шалгарч алт мөнгө
хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомын эздээр тодорлоо. Энэхүү
тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.