Увс аймгийн музей үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “ЭХ ТҮҮХ, ӨВ СОЁЛ” үзэсгэлэн өнөөдөр аймгийн музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга С.Амраа нар мэндчилгээ дэвшүүлэн “Ойрад” ХДТ-ын хөөмийч Ё.Басан/СТА/ "Чингисийн магтаал" хайлж, олноо Фронт Бадам хэмээн алдаршсан Э.Бадамын ач хүү Н.Түвшинжаргал баярын сэтгэгдэл, дурсамжаа хуваалцсан сайхан арга хэмжээ боллоо.
Нээлтийн үеэр Увс аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Л.Баяртсайхан музейн сан хөмрөгт икэл хөгжмийг бэлэглэж музейн сан хөмргийг баяжуулав. Үзэсгэлэнг дэглэхэд хамтарч ажиллсан Э.Бадамын ач хүү Н.Түвшинжаргал, Л.Баяртсайхан нарт аймгийн музейн зүгээс Талархал гардуулав.