Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан "УВС-ӨВ СОЁЛ" соёлын ажилтны зөвлөгөөнийг Улаангом хотноо зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Цэнгэлдэх хүрээлэнд "МЯНГАН БИЙЧДИЙН ҮЗҮҮЛБЭР"-ийг толилуулж улмаар сум бүрийн соёлын төвийн уран бүтээлчид болон ардын авьяастнууд тоглолтоо өргөн барилаа. Аймаг, сумдаас Ойрадын уламжлалт ёс, зан заншил, өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн, ховордсон эд зүйлс, гар урчуудын бүтээл, угийн бичиг, ураг удмын тухай гарын авлага, ном бүтээл бусад баримтат өвийн үзэсгэлэнг тус тус гаргалаа.
Энэхүү арга хэмжээг БСУГ, Ойрад ХЖТ, ОНС музей, Улаангом сумын ЗДТГ, Сумдын соёлын төвүүд, ЕБ-ын сургуулиуд, цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг БСУГ, Ойрад ХЖТ, ОНС музей, Улаангом сумын ЗДТГ, Сумдын соёлын төвүүд, ЕБ-ын сургуулиуд, цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа.