Урлагаар дамжуулж, хүүхэд багачуудад гоо зүйн хүмүүжил олгох, багш сурагчдын ур чадвар, чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас- 2018” урлаг, уран бүтээлийн наадмыг 27-дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд нэгдүгээр шатны шалгаруулалт баруун бүс Тариалан суманд, зүүн бүс Малчин суманд, төвийн бүс Улаангом суманд тус тус амжилттай зохиогдож, нийтдээ 1800 гаруй хүүхэд өрсөлдсөн. Ийнхүү давхардсан тоогоор аймгийн нэгдсэн шалгаруулалтад 1200 орчим хүүхэд оролцож, нийтдээ 3000 гаруй хүүхэд энэхүү уралдаанд авьяас чадвараа сорилоо.
Тэмцээний А төрлөөс 990 хүүхэд, Б төрлөөс 220 хүүхэд бүсээс шалгарч аймгийн нэгдсэн шалгаруулалтад оролцож, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эцсийн шалгаруулалтын дүн гарч, 500 хүүхдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2018” наадмын шагналыг Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Амраа, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа, Ойрад Хөгжимт Жүжгийн Театрын дарга Б.Лхагвасүрэн, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Ж.Батзаяа , уралдааны А төрлийн шүүгч МУГЖ Л.Ганчимэг, МУСТА хөгжмийн зохиолч М.Туяа, БСУГ-ын мэргэжилтэн СТА Т.Оюунцэцэг, Б төрлийн шүүгч С.Түмэндэмбэрэл нар гардуудан өгч баяр хүргэлээ.