Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-ын Тува Улсад ажиллалаа

2018-05-28

        ОХУ-ын Тува улсын Дээд хурал дээр 2018.05.25-ны өдөр ОХУ-ын Тува улсын дээд хурлын дарга Даваа Кан-оол Тимурович, Тувагийн дээд хурлын төлөөлөгчид , Увс аймгийн ИТХ-ын дарга Эвэлсүрэн Насанбатаар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн албан ёсны ажил хэрэгч уулзалт зохион байгуулагдлаа.
       Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, төлөөгчдөд Даваа Кан-оол Тимурович хандаж хэлэхдээ “Тува улсад зохион байгуулагдаж байгаа Увс аймгийн өдрүүдийн арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирсэнд бид маш баяртай байна. Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны нэг нь Увс аймгийн өдрүүд билээ. 7 хоногийн өмнө Тува улсын тэргүүнээр ахлуулсан төлөөлөгчид Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын үеэр эдийн засаг, цахилгаан хангамж, автозам, агаарны тээврийн талаар олон асуудлуудыг авч хэлэлцсэн.
       Бидний хоёр улсын хурлын хооронд маш сайхан ажил хэргийн харилцаа бий гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.
     Өнгөрсөн жилийн хурлын хоорондын хэлэлцээрийн дагуу маш олон ажлууд үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа гэдгийг цохон тэмдэглэж байна.
      Хурлын хамтын ажиллагааны хүрээнд орос хэлний мастер анги, мөн жил уламжлал болгон зохион байгуулагддаг “Би орос хэлэнд дуртай” орос хэлний олимпиад, мөн түүнчлэн соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбар болон хилийн аюулгүй байдлын талаар маш олон олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ.
      Бидний цаашдын үр дүнтэй хамтын ажиллагаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ өдрүүдэд бид бүхэн хамтран зохион байгуулах маш олон ажлуудыг төлөвлөсөн байгаа хэмээсэн юм. Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат ОХУ-ын Тува Улсын Дээд хуралд бид бүхний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж бид бүхний тал бүрийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
      Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Тува улсын тэргүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын талаар дурдаж, мөн түүнчлэн Боршоо Хандгайтын хил гаалийн асуудлаар нилээдгүй саналуудыг хэллээ. Үүнд:
1. Бизнес эрхлэгчдийн хувьд хил гаалийн цагийн хуваарийн асуудал нилээд асуудал дагуулдаг,
2. Хилээр оруулж гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд олон төрлийн сертификат нэхэж хүндрэл учруулдаг. Хил хоорондын районуудад маш үр дүнтэй олон талын ач холбогдолтой таниулан сурталчлах чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Бид цаашдаа эдийн засаг, соёл, хөдөө аж ахуй чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно хэмээн яриагаа өндөрлөсөн юм.
      Мөн түүнчлэн албан ёсны уулзалтын үеэр малын хулгайн талаар асуудлуудыг хөндөж ярилаа. ОХУ-ын Тува Улсын Дээд Хурлын аюулгүй байдал, хууль сахиулах, хилийн магааны асуудал эрхэлсэн хорооны дарга Виталий Бартына-Сады хилийн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар Монгол талыг оролцуулах өргөтгөсөн зөвөлгөөн зохион байгуулах гэж байгаа талаар мэдээллээ.
      Мөн түүнчлэн Боршоо-Хандгайтын боомтын шинэчлэлийн талаар бас асуудал яригдлаа. Үүнээс гадна Тувагийн Парламентийн үүсэл хөгжил, түүхийг өгүүлсэн Дээд хурлын түүхэн баримтын талаар зочид төлөөлөгчдөд тайлбарлан танилцуулж, ОХУ-ын Тува улсын төрийн бодлого, үндсэн хууль, эрхзүйн бодлогын байнгын хорооны дарга Виктор Глухов Тува улсын Парламентлийн түүхэн замналын талаар товч танилцуулга хийлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%