2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Кызыл хотын 16-р гимнази дээр ОХУ-ын Тува Улсын Дээд Хурал ба Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн баг тамирчдын нөхөрсөг спортын тэмцээн зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн спортын арга хэмжээнд Тува улсын Засгийн газрын баг урилгаар оролцлоо.
Тэмцээнд оролцогчдод спортын арга хэмжээнд амжилт хүсэн ОХУ-ын Тува Улсын Дээд Хурлын дарга Кан-Оол Даваа, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар үг хэллээ.
Нөхөрсөг уулзалт уламжлал ёсоор спортын 3-н төрлөөр явагдлаа. Гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталтын төрлөөр явагдсан тэмцээний нийлбэр дүнгээр
1-р байранд Увс аймгийн ИТХ
2-р байранд ОХУ-ын Тува Улсын Дээд Хурал
3-р байранд Тува улсын Засгийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа. Энэхүү арга хэмжээ нь Тува улсад зохион байгуулагдаж буй Увсын өдрүүд арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан билээ.