2018 оны 05-р сарын 26-ны өдөр 19-дэх удаагийн Бүс хоорондын Тува – Экспо 2018 үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээний нээлтэд ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-Оол, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ОХУ-ын Тува Улсын Дээд хурлын дарга Кан-Оол Даваа болон хурлын төлөөлөгчид мөн Кызыл хотод Монгол улсаас суугаа Ерөнхий Консул хатагтай Б.Ганцэцэг нар байлцлаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд оролцогч нутгийн иргэд, зочид төлөөлөгчдөд хандаж Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Карал-Оол мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ арга хэмжээ 19 дэх удаагаа болж байгаа бөгөөд, энэхүү ажил үр бүтээлтэй өргөжин хөгжихөд орон нутгийн үйлдвэрлэгчид, Хакасын БНУлс, Алтай нутаг, Красноярск, Кемерово муж, Новосибирск, Томск, Свердловскийн томоохон компаниуд, олон нийтийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн идэвхитэй оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн”
Засгийн газрын тэргүүн үзэсгэлэнд оролцогчдод Сибирийн холбооны дүүргийн Засаг даргын оролцоотой “Сибирийн хэлэлцээр”-ийн дараагийн уулзалтыг энэ 7-н сард зохион байгуулах болно гэж мэдэгдэв. Мөн энэ уулзалтад Монгол Улсын хилийн бүсийн Засаг дарга нарыг урьж оролцуулах болно гэж мэдэгдлээ.