Увс аймгийн Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 05-р сарын 31-ий өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Шүүх, Прокурор, Хилийн цэргийн анги, Цагдаа, ШШГГ, ШША, Тагнуул, МХГ, Татварын хэлтэс , Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 80 гаруй албан хаагчид оролцлоо. Уг зөвлөгөөнөөр хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хийсэн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлынхаа чигийг тодорхойлсон байна.