Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦУВРАЛ СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2014-09-04

МНУХ-ны 20 жилийн ой угтсан ажлын хүрээнд Увс аймгийн ИТХ-аас НӨУБ-ын дотоод ажлыг боловсронгуй болгох чиглэлээр 3 үе шаттай сургалт, цугларалтыг зохион байгуулав. Үүнд:

1.    Аймгийн ИТХ-ын 2013 оны шилдэг ажилтан Зүүнговь сумын Иргэний танхимын ажилтан Э.Лхагважамцийн ажлын явц үр дүнг газар дээр нь танилцаж бусад сумдын Иргэний танхимын ажилтануудад сурталчилах, харилцан мэдээлэл солилцож тулгамдсан асуудлаар ярилцлага хийх цугларалтыг 2014 оны 06 сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг сургалт цугларалтанд нийт 13 сумын Иргэний танхимын ажилтан хамрагдав.

1.    “Сумдын ИТХ-ын даргын манлайлал” сэдвээр Давст суманд 2014 оны 08 сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг сургалт цугларалтад нийт 15 сумын ИТХ-ын дарга нар хамрагдав.


1.    “Сумдын ИТХ-ын дотоод ажил, Багийн ИНХ-ын ажлыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд Ховд суманд 2014 оны 08 сарын 25,27-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг сургалт цугларалтад нийт 15 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдаж Ховд сумын “Халиунбулаг” багийн ИНХ, болон Багийн Засаг даргын ажил байдалтай газар дээр нь очиж танилцлаа. 

 

Дээрхи арга хэмжээн нь сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтануудад үр нөлөөгөө өгсөн ажил ба тухайн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд,  ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Оюунбат болон аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнүүд оролцлоо.


 


 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%