Аймгийн ИТХ-ын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн VI хуралдааны 6/03 тоот тогтоолоор батлагдсан аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.1.13, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6, 4.1.11-д тус тус тусгагдсан Багийн Засаг дарга нар, хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулах зорилтын хүрээнд өнөөдөр аймгийн нийт 93 багийн Засаг дарга, хөдөөгийн 65 багийн эмч нарын албан хэрэгцээнд зориулсан мотоциклийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.