Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор соёлын биет бус өвийн их наадмыг Улаангом хотноо зохион байгууллаа.
Тус наадамд Увс аймгийн 15 сумын 80 гаруй хүн оролцлоо. Наадмын үеэр эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд; гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан; уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам; язгуур урлагийг хөгжүүлж, сэргээж, таниулан сурталчлах, өвлөн уламжлуулах; зэрэг төрлүүдээр зохион байгуулагдсан юм.