Ховдын хязгаарын сайд, Төгс хүлэг Далай хан Галсаннажилын Түмэндэлгэржав /1874-1937/ мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, 20-р зууны эхэн үеийн Ховдын хязгаарын улстөрийн түүх, соёлын талаар хийгдсэн судалгааны үр дүнтэй танилцаж судалгааг идэвхижүүлэх зорилгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Тод номын гэрэл төв хамтран эрдэм шинжилгээний хурлыг Улаангом хотод зохион байгуулж байна.
Хуралд МУИС, МУБИС, Ховд ИС, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаачид оролцож байна. Уг арга хэмжээнд урилгаар Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн нар оролов.