Увс аймагт газрын харилцааны асуудлыг тусгайлан хариуцсан газрын алба байгуулагдсан
буюу өнөөгийн ГХБХБГ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан
тус байгууллагын хамт олон нийгэм рүү чиглэсэн нэгэн хүмүүнлэгийн ажил зохион
байгуулан баяраа тэмлэглэж байна.
Тодруулбал энэ өдөр өрх толгойлсон эмэгтэй болох 12-р багийн иргэн Батаагийн Лхамцэцэгт 0.7 га газар бүхий тохижуулсан хашааг гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд хувийн эзэмшлийн хашаагүйн улмаас айлын хашаанд 5 хүүхдийн хамт амьдарч байжээ