Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медаль буюу “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавъяаны одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнаж урамшуулав.