Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан нэр бүхий албан хаагчдыг Хууль зүйн яам, ЦЕГ-ын болон аймгийн шагналаар шагнаж урамшуулсныг аймгийн удирдлага, Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга нар гардуулан өгч баяр хүргэлээ.