Аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо 2018.07.25-ний өдөр хуралдлаа. Хорооны хуралд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн БОАЖГ-аас холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Хурлаар Увс аймагт хууль бусаар ашигт малтмал олборлогчид, түүнд хийгдсэн хяналт шалгалтуудын ажил мөн одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар талуудын мэдээллийг сонсож цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Хорооны хурлаас нэгдсэн дүгнэлт гарч холбогдох байгууллагагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Хорооны хурлаас нэгдсэн дүгнэлт гарч холбогдох байгууллагагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.