Монгол Улсын Увс аймаг, Солонгос улсын Дэжон хот харилцан итгэл, хүндлэл дээр суурилан хоёр талдаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, Дэжон хотын улсын эмнэлэгт Увс аймгийн иргэдийг тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, эмчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн чиглэлийн зөвлөлдөх уулзалтууд, семинар, хурлуудыг дэмжин ажиллах, зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Дэжон хотын талаас энэхүү санамж бичгийн дагуу хамтран ажиллахаар Солонгос улсдаа эмчилгээ, оношилгоогоороо тэргүүлэх зэрэгтэй, Мөн 2011 оноос Монголын 3-р эмнэлэгтэй хамтран ажилладаг Монгол хүмүүстэй хамтран ажиллах туршлагатай хэмээн үзэж “Сон” хэмээх эмнэлгийг сонгосон байна.