Увс аймгийн Эрүүл мэндийн газар, АЗДТГ хамтран эрүүл мэндийн байгууллагын ажилчид, сумдын удирдлагууд, эмч нар, сургуулийн эмч нарт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сургалтын үеэр ЭМБ-ын ажилчдад сүрьеэ өвчний тухай ойлголт, мэдээлэл өгөх, Дэлхийн эрүүл мэндийн болон Монгол улсын сүрьеэгийн талаар баримтлах бодлого, сүрьеэгийн хавьтлын хяналт, эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах тухай, урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сорьц цуглуулахад хадгалах, тээвэрлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.