2018-2019 оны хичээлийн шинэ жилийн Увс аймгийн багш нарын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд аймгийн боловсролын байгууллагын удирдлагууд болон багш нарын төлөөлөл оролцож байна. Хурлын үеэр өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажил, амжилтаа дүгнэн цэгнэж, ирэх хичээлийн жил хийж хэрэгжүүлэх ажил, хүрэх зорилгоо тодорхойлон ярилцлаа. Мөн энэ үеэр ЗДТГ-ын дарга С.Батжаргал Ерөнхий сайдын тогтоол шийдвэр, Засгийн газрын албан даалгаваруудын талаар мэдээлэл өглөө.
2017-2018 оны хичээлийн жил Увс аймгийн боловсролын байгууллага дараахь амжилтуудыг гаргасан байна.Үүнд:
- Улсын төрөлжсөн олимпиадын 2-р шатыг амжилттай зохион байгууллаа. Мөн улсын олимпиадаас алт-4, мөнгө-4, хүрэл-5 нийт 13 медаль хүртлээ.
- 2017-2018 оны хичээлийн жилд ЭЕШ-ын дундаж оноогоор улсын хэмжээнд 520,6 оноогоор 2-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх оноос эзлэх байр 7-оор урагшилсан, дундаж 18,6 оноогоор ахисан байна.
- 2017-2018 оны хичээлийн жилийн аймгийн анги нийтийн олимпиадад 29 сургуулийн 266 бүлгийн 5062 сурагч хамрагдаж, дундаж гүйцэтгэл 38,4%, 31 цэцэрлэгийн 45 бүлгийн 1210 хүүхэд хамрагдаж, дундаж гүйцэтгэл 59,8 хувьтай байна..
- “Боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу “Багш нарын урлагийн бага наадам”-ыг зохион байгууллаа. тус наадамд 11 цэцэрлэг, 15 сургуулийн 170 гаруй багш ажилтнууд 7 төрлөөр оролцлоо.
- Аймгийн 2018 оны нийгэм, эдийн засгин зорилт, Боловсрол соёл урлагийн газрын 2018 оны хичээийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу аймгийн соёл, урлагийн ажилтны “УВС-ӨВ-СОЁЛ” зөвлөөгнийг амжилттай зохион байгууллаа.
- Соёлын биет бус өвийн эхний шатны уралдааныг 2018 оны 06-р сарын 25-нд аймгийн хэмжээнд зохион байгуулж, шилдэг 15 өв тээгчид 2-р шатанд оролцох эрх олгосон юм. Улаанбаатар хотод зохиогдсон “Нүүдэлчин монгол-2018” соёлын их наадмын 2-р шатны шалгаруулалтад Увс аймгийн язгуур урлагийн баг хамт олон 4-р байр буюу тусгай байрт шалгаран 5 сая төгрөгөөр шагнагдаж, мөн наадмын үеэр СТА -1, Тэргүүний ардын авьяастан -1, БСШУСЯ-ы жуух бичгээр-2, соёлын биет бус өвийн алтан од медалиар 5, шилдэг өв тээгчээр Тариалан сумын бийч У.Шинэн, Малчин сумын ихэлч, бийч Ж.Хумбаа нар, “Онцгой авьяастан”-аар Бөхмөрөн сумын авьяастан П. Мөнхсайхан нар нийт 13 авьяастан шагнагдаж амжилт гаргалаа.
- МУ-ын зөвлөх багшийн тоо 6-аар нэмэгдэж, багш нарын мэргэжил ур чадвар жилээс жилд дээшилж байна.
- Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж нийт 540 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
- 2018 онд Увс аймагт нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн 60 хувь нь боловсрол соёл урлагийн салбарт хийгдэж байна. тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 барилга шинээр барьж эхлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1 цэцэрлэгийн өргөтгөл барих, нийт 9 барилгын ажил тусгагдсан бөгөөд үүнээс 6 барилгын ажил нь эхэлж, гүйцэтгэл нь 20-40 хувьтай байна.