2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт сурагчид, оюутан залуус болон эрдэмтэн багш, боловсролын салбарын нийт ажилтнууд, эцэг эхчүүд та бүхэндээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж эрхэм баян эрдэм мэдлэгийн төлөөх их үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан бадрах болтугай.
Увс аймгийн ИТХ-ын дарга Э.НАСАНБАТ