Увс аймгийн аялал жуучлалыг хил дамнасан бүс нутгууд болон төвийн бүсийн тур компаниудтай хамтран ажиллах замаар өргөжүүлэх, аялал жуулчлалын хөгжлийн нөөц, бололцоог тодорхойлох, аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах болон аймгийн аялал жуулчлалын салбарын стратегийг тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн аялал жуулчлалын анхдугаар форумыг 09 сарын 13-16 ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Зөвлөгөөнд БОАЖЯам, МАЖХ, ОХУ-ын тур оператор компаниуд, аймгийн аялал жуулчлалын салбарын оролцогч талууд оролцох бөгөөд зөвлөгөөний үр дүнд:
Увс аймгийн аялал жуулчлалын стратеги ба тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломжийг тодорхойлох
- Гадны болон дотоодын туроператур компаниудад аймаг орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, жуулчин ирүүлэх боломжийг судалж хамтран ажиллах арга замаа тодорхойлсон байна.
- Аймгийн аялал жуулчлалын бодлогын, стандартын, 3 салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргана.
- Аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах юм.