Увс аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болж байна. Ойн арга хэмжээ БСУГ-ын гадна талбайд туг өргөх ёслолоор эхэлсэн бөгөөд Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр үргэлжилж байна. Ойн арга хэмжээнд боловсрол, соёл урлагийн салбарын үе үеийн ажилчид, ахмадууд, үе үеийн төгсөгчид, ахмад багш, гавьяат багш нар оролцлоо.