Аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын нэгдсэн уулзалт, сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд “Хар Тэрмэс” амралтын газарт зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтаар сумдын ИТХ-ын 2018 оны эхний хагас жилийн тайлангийн талаар хэлэлцэж, шинээр батлагдсан хууль, МУ-ын Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах ажлыг харьяа сумандаа хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах үүднээс албан хэрэг хөтлөлт болон судалгаа хийх арга зүйн талаар сургалт явуулж аймаг, сумдын дунд хугацааны хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтэд анхаарах асуудлуудаар мэдээлэл хуваалцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтыг Наранбулаг сумын ИТХ-тай хамтран зохион байгуулж, уулзалт зөвлөгөөнөөс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан сумдад хүргүүлээд байна.