Нийгмийн салбарын байгууллагуудын ажлын ахиц амжилт, шинэ санаа санаачлага, тэргүүн туршлагыг танилцуулж,цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилгоор АЗДТГ-ын НБХ, БСУГ, ЭМГ хамтран зүүн, баруун бүсийн туршлага судлах зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд Бөхмөрөн суманд зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалт нь
- Нэгдсэн хуралдаан
- Салбар хуралдаанууд
- Хуралдааны дүн, шилдэг туршлагуудын танилцуулга, санал хэлэлцүүлэг гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
БАРУУН БҮСИЙН СӨБ-ЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГААР:
- Улаангом сумын 3-р цэцэрлэгийн “Баруун монголын бий биелгээ сургах арга зүй”
- Ухаалаг жаалууд цэцэрлэгийн “Хөгжлийн хөтөч 20x30 ” арга зүй.
- Улаангом сумын 9-р цэцэрлэгийн “Хөгжмийн хэмнэлээр хөгжүүлэх арга зүй”
СОЁЛЫН ТӨВИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГААР:
Давст сумын “Соёл урлагийн үйлчилгээг сайжруулах арга зүй”
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГААР:
- Наранбулаг сумын “Бяцхан эмч клуб” арга зүй
- Бөхмөрөн сумын “Жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын эргэлтийн карт” арга зүй
- Түргэн сумын “Эмч сувилагчдыг чадвахжуулах төлөвлөгөөт сургалт” арга зүй
Түүнчлэн ЕБС-ийн дотуур байрны “Монгол зан үйлийн амьдрах ухааны өргөө”-ний үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлж буй туршлага, үр дүнгээр Зүүн бүсэд 4, баруун бүсэд 6 сургуулийн дотуур байрыг шалгаруулан 1.800.000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ
Баруун бүсээс:
ЕБ-ын лаборатори 1-р цогцолбор сургуулийн дотуур байр, Тариалан, Улаангом, Бөхмөрөн, Ховд, Өлгий сумдын ЕБ-ын сургуулийн дотуур байр тус тус шалгарсан юм.
Нэгдсэн болон салбар хуралдааны илтгэл, нийт оролцогчдын идэвх оролцоогоор нийт оролцогчдын саналаар сумуудыг шалгаруулахад Баруун бүсэд :
1-р байранд Завхан сум
2-р байранд Наранбулаг сум
3-р байранд Өмнөговь сум
Тусгай байранд Түргэн, Давс сумууд тус тус шалгарлаа.