Аймгийн Засаг дарга Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу орон нутагт Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл,тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг бэлтгэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 22-нд зохион байгууллаа.
Тэмцээнд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах бүлгийн сурагчдаас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй 7 тасаг оролцсон.
Тэмцээний нийлбэр дүнгээр
Тэргүүн байранд Улаангом сумын Ахлах-VI сургуулийн сурагч О.Өсөхбаяр захирагчтай тасгийн хамт олон шалгарч шилжин явах цом өргөмжлөл, алтан медаль, 1,000,000 төгрөг.
Дэд байранд Улаангом сумын Ахлах-III сургуулийн сурагч Х.Билгүүн захирагчтай салааны хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 700,000 төгрөг.
Гуравдугаар байранд Улаангом сумын Ахлах-V сургуулийн сурагч Д.Одбаяр захирагчтай салааны хамт олон шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 400,000 төгрөгийн эзэн боллоо.