Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЁС ЗYЙН ДYРЭМ

2014-09-16

1дүгээр зүйл. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн зорилго

1.1.      Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн болон албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайллыг хуулийн хүрээнд хангах нөхцөл бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, иргэд, олон нийтийн итгэлцлийг биелүүлэн, хууль ёсны эрх ашгийг нь төлөөлөн хамгаалж ажиллахад энэ дүрмийн зорилго оршино.

2 дугаар зүйл. Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

2.1.  Аймгийн төлөөлөгч /цаашид “төлөөлөгч” гэх/ нь үйл ажиллагаандаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжуудын хэм хэмжээ, зарчим нь энэхүү дүрмийн эрх зүйн үндэс болно.

3 дугаар зүйл. Төлөөлөгчийн үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

3.1. Тухайн нутаг дэвсгэр дээр байнга оршин сууж иргэдийн эрх, ашгийг төлөөлөх үүргээ биелүүлэх

3.2. Төлөөлөгч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад хүндэтгэлтэй хандан, аймгийн НӨУБ-ын  нэр хүндийг хамгаалж, сонгогчдын итгэлийг алдагдуулахгүй байх.

3.3. Хурлын хуралдааны үед  төлөөлөгчдөөс болон иргэд, олон нийтийн зүгээс гаргасан санал санаачлага, үзэл бодол,  шүүмжлэлийг дуустал  хүлээцтэй  сонсож  үнэн зөв  хариу, зохих тайлбар өгч байх.

3.4.Төлөөлөгч нь хуралдааны явцад хурлын байнгын дэгийг сахиж дэгээр хориглосон үйлдэл гаргахгүй байх

3.5.Төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдох, саад учруулсан тохиолдолд хууль журмын хүрээнд шийдвэрлүүлж байх.  

4 дугаар зүйл. Төлөөлөгчийн нэр хүнд, ёс зүй

4.1.Төлөөлөгчийн талаарх үндэслэлгүй  нийтлэл, мэдээлэлд тухайн төлөөлөгч, түүний хууль ёсны  эрх ашгийг нь хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох хууль сахиулах байгууллагад хандаж, нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, эдийн бус гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгуулахыг шаардах эрхтэй

4.2.Төлөөлөгч өөртөө болон бусад этгээдэд хувийн давуу байдал бий болгохын тулд Иргэдийн Хурлын  Төлөөлөгчийн нэр хүндийг ашиглахыг хориглоно.

4.3. Хурлын хуралдааны  үед болон төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэн олон нийтийн уулзалт зохион

байгуулсан үедээ согтуурсан, мансуурсан байдалтай байхыг хориглоно.

4.4.Төлөөлөгч нь аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн үйлчилгээний   болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил,албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно. 

4.5.Аймгийн ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлээгүй аливаа асуудлын талаар олон нийт, хэвлэл, мэдээллээр түүнчлэн гарах шийдвэрийн тухайд урьдчилан тайлбар хийх, амлалт өгөх, асуудал хэлэлцэх явцын бусад төлөөлөгчдийн байр суур, үзэл бодлын талаар нийтэд мэдээлэл хийхийг хориглоно.

5 дугаар зүйл. Иргэд, олон нийттэй харилцах

5.1 Төлөөлөгч иргэдтэй харилцахдаа ялгавартай байдал гаргалгүйгээр тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг үйл ажиллагаа, үг яриагаар үлгэрлэх.

5.2 Иргэний гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэхэд анхаарч зохих хариу өгнө. 

5.3. Иргэд, олон нийттэй харилцах, төлөөлөх эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авирлахыг цээрлэх.

5.4.Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, иргэдтэй байнгын холбоотой байж, санаа бодлыг нь сонсох, шийдвэрт тусгуулах, хурлын шийдвэрийг таниулах, сурталчилж байх.

5.5 Тэргүүлэгчид, хурлын хороо, түр ажлын хэсэг зэрэг хурлын үйл ажиллагаанд хамаарах бүхий л ажилд идэвх санаачилгатайгаар оролцох

6 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх

6.1.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж байх.

6.2.Төлөөлөгч өөрийн болон гэр бүлийнхээ орлого, зарлагад гарсан их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад  үнэн зөв мэдүүлж байх.

Тайлбар: Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь 6 сарын үндсэн цалинтай нь тэнцүү буюу түүнээс дээш орлого, зарлагын хэмжээг ойлгоно. Хэрэв төлөөлөгч тодорхой ажил эрхэлдэггүй бол түүний орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тооцно.

6.3.Төлөөлөгч хурлын болон тэргүүлэгчдийн хуралдаан бусад шийдвэр гаргах ажиллгаанд оролцохдоо ашиг сонирхолын зөрчил үүсэхээр бол энэ тухай мэдэгдлийг гаргаж байх.

7 дугаар зүйл. Хариуцлага тооцох

7.1. Холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн иргэдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгт ажлаа зориуд биелүүлээгүй эсхүл хайнга хандсан үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил хэмээн үзэж холбогдох хууль журманд нийцүүлэн хариуцлага тооцуулах санал гаргана..

Тайлбар: Төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн  орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан эрх үүргээ зориуд эсхүл байнга биелүүлж гүйцэтгэхгүй байхыг эс үйлдэхүй, эрх мэдлээ урвуулах буюу хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргах, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, иргэдтэй байнгын холбоотой байж санаа бодлын сонсох, шийдвэрт тусгуулах, тогтоол шийдвэрийг сурталчлах үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, төлөөлөгчийн нэр хүнд, ёс зүйд харш үйлдэл хийсэнийг үйлдэл гэж ойлгоно.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%