Аймгийн ИТХ-ын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгч, дүгнэлт хийх ажлын хэсэг Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдад ажиллаж тус суманд Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.