Улаанбаатар хот дахь Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Чию Лин Еэн Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий боловсролын Цогцолбор 1-р сургуультай танилцаж, сурагчид болон эцэг эхчүүдэд Тайванийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Тайвань улсад суралцангаа ажил хийх боломж бүрдэж байгаа юм.