Увс аймгийн ОБГ-т “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтыг ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар удирдан явууллаа.
2016 онд Япон Улсын Сендай хотод болсон хурлаар дэлхийн 187 орны төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” хэмээх баримт бичгийг баталсан түүхтэй ажээ. Уг баримт бичигт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний долоон зорилт, үйл ажиллагааны дөрвөн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдаг байна.
Баруун бүсийн сургалтаар Дэлхий дахинаа батлагдсан баримт бичгүүдийн уялдаа холбоо, гамшгийн эрсдлийг хэрхэн бууруулах, аюулгүй, гамшигт тэсвэртэй хот хэрхэн бий болгох, чадавхи, санаачилгыг үнэлэх, дүгнэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, барилга байгууламж ба газар ашиглалт, санхүү, эрүүл мэнд, дэд бүтцийн талаар болон гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн төлөвлөгөө боловсруулах зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг олж авах юм.