Аймгийн ИТХ-ын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгч, дүгнэлт хийх ажлын хэсэг 10 сарын 30-31-ний өдрүүдэд Увс аймгийн Завхан,Өлгий сумдад ажиллаж тус суманд Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.