Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ дахь намын бүлгийн ажиллах журам

2014-09-17

      Аймгийн ИТХ-ын 2013  оны 12-р сарын 02-ны

 өдрийн  Ү хуралдааны 5/05 тоот тогтоолын

6-р хавсралтаар батлав.

Аймгийн ИТХ дахь намын бүлгийн

 ажиллах журам

1.1          Аймгийн ИТХ-д суудал бүхий намууд 5-аас дээш төлөөлөлтэй бол намын бүлэг байгуулна.

1.2.Намын бүлэг нь аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй.

1.3. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар тухайн намын улс төрийн байр суурь, үзэл баримтлалын үүднээс бүлгийн санал дүгнэлт гаргаж хуралдаанд хэлэлцүүлж болно.

1.4          Аливаа асуудлаар сайтар зөвшилцөж нэгдсэн ойлголтонд хүрэх, дүгнэлт, шийдвэрийн төсөлд өөрчлөлт, нэмэлт оруулах, бусад шаардлагатай тохиолдолд намын бүлэг завсарлага авах хүсэлтийг ахлагчаараа дамжуулан хуралдаанд гаргана. Завсарлага өгөх, түүний үргэлжлэх хугацаа зэргийг  хурлын байнгын дэгээр зохицуулна.

1.5 Намын бүлгүүд нь хуралдаан, тэргүүлэгчдийн хурал, хурлын хороо, түр хороо, ажлын хэсгүүдийн ажилд бүлгийн гишүүдээ татан оролцуулж, хуралдааны дэг, журмуудыг чанд сахиулан ИТХ-ын хэвийн, тогтмол үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх  үүрэг  хүлээнэ.

1.6  Аймгийн ИТХ-ын дарга, хурлын ажлын албаны санал, бүртгэл мэдээллийг үндэслэн төлөөлөгчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор тэргүүний ажиллагаатай төлөөлөгчдийг урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа бол зөвлөмж анхааруулга, дахин давтагдвал сануулга өгөх, улмаар  сонгогчдод нь мэдээлэх тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

1.7  Энэхүү журам нь сумдын ИТХ дахь намын бүлгүүдийн ажиллах журмын нийтлэг үндэслэл болно.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%