Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь сонгуулийн ээлжит 7-р хуралдаан 2018 оны 11-р сарын 29,30-ны өдрүүдэд хуралдана. Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж асуудал оруулагчдаас холбогдох асуудлаар нэмэлт тодруулга авч байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт “2018-2028 он”тухай
2. Улаангом сумын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
3. Аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай
4. Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай
5. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай