Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ирэх онд ямар ажил үйлчилгээ хийх талаар саналаа онлайн санал асуулгад оролцож, өгөхийг урьж байна. Та бүхэн Увс аймгийн албан ёсны www.uvs.gov.mn цахим хуудсанд зочилж, дэлгэцний зүүн талд харагдаж буй “хэлэлцүүлэг” гэсэн хэсэгт саналаа бичиж, онлайн санал асуулгад оролцоно. Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, үнэтэй санал, санаачилгаа бидэнтэй хуваалцана уу. Иргэн танд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар юу хийх талаар төлөвлөхөөс эхлээд, хийх, хяналт тавих бүх шатанд оролцох боломжийг хуулиар баталгаажуулсан өгсөн байдаг. Та бүхэн эрхээ хэрэгжүүлж, онлайн санал асуулгад идэвхтэй оролцоно уу. Дараах холбоосоор орж иргэдийн оролцооны үе шатыг харах боломжтой. |