Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Гудамж”
төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болсон. Энэ дагуу “Гудамж” төслөөс Увс
аймагт нийтдээ 11.15 км авто зам, 10 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил
хийгдэхээр төлөвлөжээ. Аймгийн төвүүдийн авто зам, дэд бүтцийг анхнаас нь зөв
төлөвлөлттэй хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн орчныг сайжруулаад
зогсохгүй төвлөрлийг сааруулах гол хөшүүрэг болох юм. Одоогоор Худалдааны
гудамжны 2.1 км, Шинэ дулааны станцын арын 500 м, Галданцэрэн хааны гудамжны
500 м авто зам, уулзваруудын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг ажил нь бүрэн
дуусчээ.