Аймгийн ИТХ-ын ажлын
албанаас 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны
өдрүүдэд хөдөө сумдын ИТХ-ын ажилд хяналт үнэлгээ хийлээ. Нийт 6
чиглэлд ажлын хэсэг гарсан бөгөөд Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадуудын төлөөлөл
мөн хамрагдсан юм. Хяналт үнэлгээгээр
ажлын сумдын ИТХ-ын ажлыг 12 төрлийн үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд амжилттай
үнэлэгдсэн шинэ, онцлог ажил зохион байгуулсан сумдыг шалгаруулж оны сүүлээр
шагнаж урамшуулах юм.