Увс аймгийн “Ойрад”
театрын 2014 оны өвөл цагийн үзвэрийн нээлт 11-р сарын 18-ны өдөр “Ээрэн хүрээ”
дуулалт жүжгээр эхэллээ. Энэ удаагийн өвөл цагийн үзвэрт
“Ээрэн хүрээ” дуулалт жүжиг, “Саарал
чонын паян” хүүхдийн жүжиг болон уянгын, хошин шогын үзүүлбэрээс гадна хамтлаг
дуучдын тоглолтууд багтсан байна.
Түүхийн
ухааны доктор На. Сүхбаатрын зохиолоор бүтээгдсэн Баруун Монголын түүх соёл,
наадам цэнгэл, хурал хуралдаа, эв түнжинг харуулсан “Ээрэн хүрээ” дуулалт жүжиг
нь Улаанбаатар хот, Ховд, Увс аймаг, Тува, Халимаг зэрэг улсуудаар явж тоглолтоо
хүргэсэн байна. Уг жүжиг манай аймгийн соёлын байгууллагын хөгжил, авъяас
чадвар, нөөц боломж ямар түвшинд байгааг харуулж чадсан томоохон бүтээл болсон
юм.