ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын
захиргаа, ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, ДБХС-ийн Монгол дахь
хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
хамгаалалтын захиргаа хамтран Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат
газарт 2014 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 10-ныг хүртэл ажиллаж цоохор
ирвэс барьж хүзүүвч зүүлээ. Энэ үеэр хоёр орны эрдэмтэн докторууд цусны дээж
авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Баригдсан ирвэс нь гурван настай 33 кг
жинтэй, эм ирвэс байжээ. Мөн судлаачид биеийн хэмжээ жин, мөрний хэмжээсүүдийн
хэмжиж авсан. Хүзүүвчийн мэдээллээр одоогийн байдлаар ОХУ-ын хил орчмоор явж
буйг мэдээлж байна. Ингэж хүзүүвч зүүснээр амьтаны байршил хөдөлгөөнийг судлах,
мэдээлэл авах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж
ажиллах юм.
Цоохор ирвэсд хүзүүвч зүүх ажилд ОХУ-ын Тувагийн Увс нуурын
хотгорын дархан цаазат газрын захиргааны эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга
Куксин Александр Николаевич, жолооч Айдыс Владиморович Конгарак, ОХУ-ын
Московагийн А.Н. Северцовын нэрэмжит Экологи-эволюцийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан Поярков Андрей Димитриевич, Ахлах ажилтан
Александров Дмитрий Юрьевич, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтан, Монголын Ирвэс төвийн захирал Доктор Б. Мөнхцог, ДБХС-ын
Монгол дах хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбарын байгаль хамгаалал
хариуцсан ажилтан доктор, дэд профессор О. Мөнхтогтох, Увс нуурын ай савын
УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н. Лхамсүрэн, Э. Жавзансүрэн,
байгаль хамгаалагч О. Цэрэнжав, жолооч Цэрэндагва, “Саальт хүрэн” нөхөрлөлийн
гишүүд хамтран оролцлоо.
Эх
сурвалж: Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
Хамгаалалтын захиргаа