Аймгийн
ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөө,
аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бөхмөрөн сумын ГХУСАЗСЗ-ийн
ажлын явц үр дүнг газар дээр нь танилцаж, харилцан мэдээлэл солилцож тулгамдсан
асуудлаар ярилцлага хийх ажлыг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд аймгийн
ИТХ-ын дарга Ч.Чимэд, Прокурорын газрын дарга Т.Мөнхбаяр, ХЗХ-ийн дарга
Г.Батмөнх, Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч хурандаа
А. Энхтөр, Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, хошууч
Ү.Баасанжав, ИТХ-ын мэргэжилтэн Н.Төгөлдөр нар оролцов.
Уг ажлын хүрээнд
Бөхмөрөн сумын ГХУСАЗСЗ-ийн ажлын төлөвлөгөө, 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажил,
цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцаж санал бодлоо илэрхийлэв.