“ЦЭНХЭР ХЯЗГААРЫН МӨНГӨН ШӨНӨ” Увс аймгийн Харшийн сүлд модны наадам өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Тус наадмыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар нээж 2018 онд Увс аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, салбар салбарын онцлох ажлууд, амжилт бүтээлийг танилцуулж Увс нутгийн зон олондоо шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үдэш Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид, ЕБС-ын авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоо өргөн барьлаа. Өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчид, гавъаныхаа амралтанд сууж буй ахмад буурлуудыг шинэ оны босгон дээр Увс аймгийн удирдлагууд төрийн дээд одон медалиудаар шагнаж урамшуулахын зэрэгцээ байгууллагын шилдэг ажилчид, баг бүрийн тэргүүний хүмүүст өвлийн өвгөн аав бэлгээ гардууллаа.