Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Оны онцлох байгууллага, хүмүүсийг шалгарууллаа

2019-01-25

Увс аймгийн ЗДТГ-аас 2018 онд ажиллаж буй салбартаа амжилт гарган, хамт олноо хошуучлан манлайлсан дараах хүмүүсийг “ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр, нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон үйл ажиллагааг зохион байгуулсан, олон хүнийг ажлын байраар хангасан, шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлсэн, улсад төлсөн татвар, үйлвэрлэлийн цар хүрээ зэргийн үндэслэн дараах байгууллагуудыг “ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар тодруулан шагнал гардууллаа. 
1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН-ээр
Нямаагийн ГАНСҮХ
/НЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч /
2. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН-ээр
Эрхэмбаярын БАТ-ЭРДЭНЭ 
/Улаангом сумын ЕБС-ийн 6-р сургуулийн сургалтын менежер /
3. СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН-ээр
Дамдинсүрэнгийн БАСАН 
/“Ойрад” ХЖТ-ын Хөөмийч /
4. СПОРТЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН-ээр
Дамжины БАТ-ЭРДЭНЭ 
/Улсын тэргүүний 2-р сургуулийн 12-р ангийн сурагч /
5. ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНЫ ОНЫ ОНЛОХ ХҮН-ээр
Баян-Очирын ТҮВШИНЖАРГАЛ 
/Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч /
6. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН-ээр
Надмидын МӨНХБАТ
/Хот тохижилт үйлчилгээний газрын цэцэрлэгчин /
7. ОНЫ ОНЦЛОХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ-ээр
“Тэргүүн арвижих” ХХК 
8. ОНЫ ОНЦЛОХ ТАТВАР ТӨЛӨГЧ-БАЙГУУЛЛАГА-аар 
“Увс Хүнс” ХХК 
9. ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ-ээр
“Увс Мах маркет” ХХК тус тус 2018 оны онцлох хүн, онцлох байгууллагаар шалгарч шагналаа гардан авлаа.
Ийнхүү 2018 он Увсчууд бидний хувьд ололт амжилт дүүрэн, бүтээн байгуулалт өрнөсөн, салбар салбартаа амжилтаа ахиулсан жил байлаа. 2019 ондоо санасан бүхэн тань биелэлээ олж, айл бүрийн хойморт аз жаргал, инээд хөөр цалгиж байх болтугай.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%