Увс аймгийн Өлгий сумын ИТХ-аас санаачлан сумынхаа НӨУБ-ын чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг аймгийн ИТХ, АЗДТГ-ын холбогдох хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар НӨУБ-ын эрх зүйн үндэс, суурь ойлголт, Сум багийн хурлын бүрэн эрхийн хэрэгжилт, Орон нутгийн өмчийн асуудал, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Орон нутгийн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, Төсвийн сахилга бат, иргэдийн оролцоо дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай сэдвүүдээр мэдээ мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Сургалтын үеэр НӨУБ-д олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ванчинхүү, Ө.Банзрагч нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулсан юм.