Жил бүрийн сар шинийн өмнөхөн зохион байгуулагддаг “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-өөс 27-ы хооронд Бөхийн өргөөнд болох тул үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ уг арга хэмжээнд оролцохыг уриалж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох бүтээгдэхүүний нэр төрөл:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
2. Мах, махан бүтээгдэхүүн
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн
4. Төмс, хүнсний ногооны бүтээгдэхүүн
5. Жимс, жимсгэнийн бүтээгдэхүүн
6. Ноос, ноосон бүтээгдэхүүн
7. Арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн
8. Гар урлал, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн
9. Зөөлөн, хатуу оёдол
10. Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
“Цагаан сар-2019” бэлгийн багцууд, Сумдын брэнд бүтээгдэхүүн, зэрэг зөвхөн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүн байна