Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга болон тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалтыг энэ сарын 21-22-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт, семинарын зорилго нь сумын ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2018 оны ажлын үр дүн, 2019 онд хийж хэрэгжүүлэх зорилт болон бусад асуудлуудын талаар танилцуулах, тэднийг нэгдсэн ойлголт чиглэлтэй болгоход оршиж байгаа юм.
Семинарын үеэр сумдын ИТХ-ын дарга нар тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж сайн туршлагаа бусадтайгаа хуваалцаж байна.
Сургалтаар аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд болон холбогдох газар, хэлтэс, агентлагийн зүгээс мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцох юм.