Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн иргэн С.Жавзандулам 1980-1983 онд Увс аймгийн Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуульд суралцаж жимс, ногоочны 2-р зэрэгтэй төгссөн бөгөөд суралцах хугацаандаа Зүүнхараагийн УГТЭШХүрээлэнгийн харъяа Улаангом дахь жимсний туршлага станцад эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан. 1983-1995 оны хооронд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт төмс, хүнсний ногоочноор ажлын гараагаа эхэлж 1996- 2002 оны хооронд “Эрдэнэ оргил ” хоршоонд ногоочноор тус тус ажиллаж байсан.
2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа төмс, хүнсний ногоо тариалж тус салбарт тасралтгүй 22 жил ажиллаж байна. Тэрээр хугацаандаа улсын төлөвлөгөөт нормыг 128-200 хувиар давуулан биелүүлж ирсэн бөгөөд тариалалтад агротехникийг нарийн мөрдөж нэгжээс авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн хөдөлмөрч нэгэн юм.
ТАНЫ АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРИЙН ШИМ МӨНХӨД УНДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ.
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР