Т.Алтангэрэл нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1993-2008 он хүртэл 15 жил мал маллаж, 2008-оноос өнөөг хүртэл 10 жил фермерийн аж ахуйн эрхэлж байна.
Сүүлийн жилүүдэд 93-154 толгой үхэр тоолуулж 100 хувиар төл бойжуулж үхэр сүргээ өсгөж сүрэгт эзлэх хээлтэгч үнээг 35 хувьд хүргэж хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан. Үхрийнхээ үүлдэр угсаа, чанар сайжруулах тал дээр анхаарч төвийн бүсээс Симменталь үүлдрийн бух худалдан авч хээлтүүлгэнд ашигладаг, Герман улсын мах сүүнийн өндөр ашиг шимт Симментал үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийлгэсэн байна.
Хадлангийн иж бүрэн техник, үнээ сүү саах, цөцгий цохих, боловсруулах тоног төхөөрөмж, сүү хөргөх, хөлдөөх зоорь зэрэг техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 120 үнээний дулаан байр, 110 сувай үхрийн байр, худагтайгаар аж ахуйгаа эрхэлдэг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 3 өрхийг туслах малчнаар авч 15 толгой тугалтай үхрээр малжуулж амьжиргааг нь дэмжсэн. “Улаан загалмайн хороо”, багийн өдөрлөг, сургууль, цэцэрлэгт хандив, тусламж үзүүлдэг тэргүүний аж ахуйч юм.
ТАНЫ АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРИЙН ШИМ МӨНХӨД УНДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ.
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР