Хөгжил Увс ХХК нь 1991 оноос газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилд 300-400 га-д механик болон химийн уринш хийж, жилд 700-900 га-д үр тариа тариалж, га-аас дундажаар 10-15 цн ургац хураан авч өөрийн болон бусад гурилыг үйлдвэрт 200-400 тн будаа нийлүүлж, хэрэгцээт үрээ 100% хангаж 28 жил тасралтгүй газар тариалангийн салбарт тариалалт эрхэлж байгаа ууган аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
Олон жил газар тариалангийн салбарт ажиллахдаа хөрс хамгаалах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч сум орон нутгийн хэмжээнд анхагч байж, орон нутгийн хөгжил дэвшилд бодьтой хувь нэмэр оруулан, олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа үлгэр жишээ хамт олон юм.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Баруунтуруун сумын “Хөгжил Увс” ХХК-ны хамт олонд Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан болон сум орон нутгийн удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.