Л. Цэнд-аюуш нь 1961 онд Баруунтуруун суманд төрсөн 1977 онд 8-р ангиа төгсөн Хөвсгөл аймаг дахь Ойн аж ахуйн техник коллежид суралцан,1979 онд төгсөж ирээд төрөлх нутагтаа ажлын гараагаа эхэлсэн байна. 1980 онд Г. Цээпэлдоржтой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Түүний хань 1981 онд Баруунтурууны САА –н Хонхорын цогцолборт хөдөө аж ахуйн механикчаар ажиллаж эхэлснээс хойш өдгөө 38 дахь жилдээ газар тариалангийн салбарт өөрийн амьдрал хөдөлмөрөө зориулан ариун баялаг туршлага хуримтлуулан амжилтанд хүрч байгаа тус сумын тэргүүний тариаланчдын нэг юм.
10 шахам жилийн хугацаанд 1393 га эргэлтийн талбай, жил бүр 300-500 га-д уринш тариалалт хийх хүчин чадалтай техник, 400-500 га-ийн ургац хураан авах комбайн, түүнд ажиллах хүн хүчний нөөцтэй болж өргөжсөний дээр сүүлийн жилүүдэд жил бүр 350-500 га-д уринш хийж хөрсний үржил шимийг сайжруулан га-аас 15-20цн ургац хураан авсан байна. 2018 онд Алтайский сортын үрээр 65 га-д тариалалт хийж га-аас 27 цн ургац хурааж Дарханы УГТЭШХ-ээс 7 сортыг авч ирж сорт сорилтыг хувиараа хийж туршиж ажиллажээ.
Газар тариалангийн салбарт залуу насны хөдөлмөр зүтгэлээ шингээсэн тэрээр олон жилийн мэдлэг туршлагаа залуу тариаланчдад хуваалцан, заан зөвлөж, үлгэрлэн ажиллаж агротехникийг нарийн мөрдөж нэгжээс авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн хөдөлмөрч нэгэн юм.